ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнд нөхцөлд байгаа 3000 иргэнээ авчирна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-09

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 22.00 цагийн орчимд газардлаа. Энэ нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн юм. 
Энэ үеэр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийжээ. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Гадаадад хүнд нөхцөлд байгаа буюу 10-р сард яаралтай буцах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Үүнээс 2500 орчим нь БНСУ-д байна. АНУ-д 205 хүн, Европоос Яаралтай буцах хүсэлтэй иргэдийг оруулбал 490 орчим иргэн болж байна.
Тиймээс араавдугаар сард тусгай үүргийн есөн удаагийн нислэг хийхээр төлөвлөсний анхны нислэгийг өчигдөр хийсэн юм. УОК-ын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн онгоцоор 2760 иргэнийг авчрахаар төлөвлөсөн билээ.