Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Тэдний мэдээлж буйгаар өнөөдөр буюу аравлдугаар сарын 11-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ. Харин хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 380 мянган хүн шинээр халдвар авч, найман мянга гаруй хүн эндcэн байна. Харин 221 мянган хүн эдгэрчээ.