Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Улмаар тус хоолны газрын түрээслэж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан учраас үйл ажиллагааг нь зогсоожээ.
Өөрөөр хэлбэл, шалгалтаар тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгуулагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авчээ.