Манай улс Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай конвенцид 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийг хүртэл 272 хүүхдийг гадаадын иргэн үрчлүүлжээ. Тухайлбал, АНУ, ХБНГУ, БНСУ, Франц Улс, Нидерландын Вант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Австрали Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бельгийн Вант Улс, Япон Улс, Данийн Вант Улс, Испаний Вант Улс, Финлянд Улс, Шведийн Вант Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд зэрэг 17 орны гадаадын гэр бүлд үрчлүүлсэн аж.
Үүнээс:
-АНУ-д 156
-ХБНГУ-д 36
-Итали улсад 22
-Франц улсад 20
-Нидерландын Вант улсад 7
-БНСУ-д 6
-Бусад улсад 25 хүүхэд үрчлэгджээ.