УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. МСҮТ-ийн төвд суралцдаг оюутнуудад ирцээс нь шалгаалж Засгийн газраас 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгдог. Тэгвэл ирэх оны төсөвт МСҮТ-үүдэд нийт 80 тэрбум төгрөг зарцуулахаар тусгалаа. Чуулганы хуралдааны үеэр УИХын гишүүн Н.Учрал МСҮТ-ийг Герман улсын жишгээр хөгжүүлэх саналыг гаргав. Учир нь тус улсын сургалтын систем дэлхийд шилдэгт тооцогддог аж.