Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр нийт 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 328 болж байна. Мөн өнөөдрийн байдлаар 16 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэлээ.
Одоогоор 328 хүн бүрэн эдгэрснээс 298-ынх нь ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.