“Хоггүй Хан-Уул 2020” аяны хүрээнд өнөөдөр /2020.10.24/ бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/29 дүгээр захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөл бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдал цэвэрлэх, ачиж тээвэрлэх зэрэг ажлыг хийв. Их цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд оролцож, орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, Хан-Уул агро тохижилт үйлчилгээний газар 24 хог тээврийн машин гаргаж, хогийг ачсан байна.
Эх сурвалж: ХУД-ийн ЗДТГ