Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт ой таван сартай дагавар хүүгээ зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Үнэн шалгагдаж байгаа" гэх мэдээллийг өгөв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ. Тиймээс хойд эцэг болох иргэн Б-г цагдан хорьжээ.