ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын онцгой комисс хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-26

УОК-ын ээлжит хурал өнөөдөр 14:00 цагаас  хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зарим асуудлыг  хэлэлцэх аж. Тодруулбал,  агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар  дээрх хугацааг сунгах эсэх, гадаадын улсаас иргэдээ татан авах 11 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарийг хэлэлцэх юм. Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.