ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутгийн замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-27

Аравдугаар сарын 25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.