Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал “Сүүлийн хоёр өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1233 хүнд шинжилгээ хийлээ. Тус шинжилгээнээс нэг хүнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна. Түүнээс 20 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.