ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар УОК-оос гаргасан шийдвэрийг баталгаажуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-28

Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх аж. Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг үргэлжүүлэх эсэх, өндөржүүлсэн бэлэн байдлыг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргасан УОК-ийн шийдвэрийг баталгаажуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.