Дархан-Улаанбаатар чиглэлийн замын 68.92 километрийг цементээр бэхжүүлэн, буталсан чулуун суурьтайгаар түр нээх сайдын тушаал гарчээ. Тодруулбал, нийт 204.1 км замын ажлыг таван багц болгосон бөгөөд 135.19 км нь хатуу хучилттай. Үүнээс 65.03 км нь шинээр баригдсан бол 70.16 км нь хуучин хучилтаараа байх аж. Харин 68.92 км-ийг нь 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээсэн нь энэ юм.
Хуучин зам нь 6 метрийн өргөнтэй бол одоо тавьж буй зам 9 метрийн өргөн, далангаас дээших суурь бүтэц нь 80 см зузаантай аж. Нийт жин нь 44 тонн хүртэл буюу нэг тэнхлэг дээрээ 11 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой.
ЗТХ-ИЙН САЙДЫН ТУШААЛ: