Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 4-5-нд 1068 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд дөрвөн хүний хариу эерэг буюу коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүсээс ачаа тээврийн жолооч-2, гадаадаас тусгай нислэгээр ирсэн 19 настай иргэн-1 , мөн нэг нь ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдтэй ажиллаж байсан сувилагч халдвар авсан." гэв. Дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдварын 356 тохиолдол батлагдлаа. Үүнээс эдгэрсэн 314 хүн, ХӨСҮТ-д 42 хүн эмчлүүлж байгаа аж.