Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж дууслаа. Хуралдааны талаарх мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан юм.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ, “Өнөөдөр халдвар хамгааллын дэглэм сахих асуудал тун чухлаар тавигдаж байна. Дэлхий нийтэд СOVID-19 халдварын хоёр дахь давлагаа эрчимтэй явагдаж, өвчлөл нас баралт нэмэгдэж байгаа учраас дотооддоо арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай.
Мөн Алтанбулагийн боомтод УОК-ын нарийн бичгийн дарга, гишүүд Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан ажиллаж байгаа. Тус боомт нь хамгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан тодорхой шийдвэр гаргахаар бэлтгэсэн.
Түүнчлэн улсын хэмжээнд хүнсний хангамж төлөвлөсөн хэмжээнд байгаа бөгөөд ямар нэг хомсдол бий болохгүй. Гэхдээ цаашид эрсдэлт нөхцөл байдал буюу дотроо халдвар тархсан нөхцөлд хүнсний хангамж нөөцийн байдал ямар байгааг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Иргэд ч амны хаалтаа зүүж, ариун цэврийг сахилга батаа сайжруулах хэрэгтэй
УОК-оос ямар нэг хөл хорио, хязгаарлалт хийх шийдвэр гаргаагүйг онцлоё" гэлээ.