ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Амаржаргал: Халдвар авсан сувилагч наймдугаар сард Солонгосоос ирсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-07

Улсын онцгой комиссын  шийдвэрийн талаар албаны хүмүүс мэдээлэл хийж байгаа билээ. Энэ үеэр  ЭМЯ-наас  халдвар авсан сувилагчийн талаар мэдээлэл хийлээ.  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргал хэлэхдээ, " Бид сувилагч ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар авсан эсэхийг  шалгаж байна.  Түүний хувьд наймдугаар сард Солонгосоос ирж тусгаарлагдаж байгаад  ажилдаа ороод нэг сар болсон. Ажлаа хийж байгаад халдвар авсан уу үгүй юу гэдгийг шалгаж байна. Камерын шалгалт хийсэн" гэлээ.

Түүнчлэн Монгол Улсад өмнө нь ковидын халдвар тархаж байсан эсэхийг шалгахаар 6000 хүнд тандалт судалгаа хийхэд өмнө нь байгаагүй гэсэн үр дүн гарсан гэлээ.