Шадар сайд Я.Содбаатар УОК-аас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө, гаднаас орж ирсэн гэгдэж буй хятад иргэдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, "БНХАУ-аас орж ирж буй ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл гарч байна. Манай улс ажиллах хүчин оруулж ирэхтэй холбоотой үйл явц бүрэн хяналтад байгаа бөгөөд зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтныг оруулж ирж байна. Ажиллах хүчинтэй холбоотой олон ажил зогссон. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, эмнэлэг, Налайх, Дарханы замыг бүрэн дуусгах нэн шаардлагатай байгаа. Гэхдээ маш хатуу хяналтанд бага хэмжээгээр оруулж ирдэг. Гэтэл өчигдөр шөнө хяналтгүйгээр олон тоогоор оруулж ирж байгаа мэтээр мэдээлж байна. Хууль зөрчигдсөн хараа хяналт алдагдсан зүйл байхгүй. Энэ хүмүүс 21 хоног тусгаарлалтад орж, гурван удаагийн шинжилгээ өгч байгаа" гэлээ.