ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гал түймрийн аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхлэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-08

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ өчигдөр /2020.11.07/ эхлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБЕГ, НОБГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 ангийн 700 гаруй алба хаагч тус дүүргийн гэр хороолол бүхий 13 хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулах аж.

Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.