ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-ийн эмчээс коронавирусын халдвар илэрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-10

Өнөөдөр манай улсад коронавирусийн халдвар зургаагаар нэмэгдлээ. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 боллоо.  Энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм.  Тодруулбал, Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсний  гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн аж.  Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрчээ.  Гэхдээ  уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан аж.