Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргасныг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ,
- Алтанбулагийн боомтыг 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаагаар хаах
- 23-наас эхлэн Цагааннуурын боомтыг гарагийн зохицуулалтаар нээхээр шийдвэрлэж, энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Алтанбулагийн боомтыг хааснаар ачаа тээврийг төмөр замаар тээх бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байх зохицуулалтуудыг хийх юм байна.