Засгийн газар өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж байна. Дотооддоо covid-19-ийн халдвар алдаж, тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн учраас нийслэлд 3 хоногийн хөл хорио тогтоогооп байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар covid-19-ийн халдварын талаар яаралтай авах арга хэмжээ, цаг үеийн шуурхай асуудлыг хэлэлцэж байна.