Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхэллээ. Тодруулбал, зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн юм. Ингэхдээ бараанаа үнээ нэмсэн, дууссан зэрэг асуудал үүсвэл зургийг нь аваад, мэдээллийг нь өгч болох аж.