ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Мэндсайхан: Иргэд дэлгүүрт зохиомол дараалал үүсгэх шаардлагагүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-11

Өнөөдөр өглөөний УОК-ын  хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг анхаарууллаа. 

Тэрбээр хэлэхдээ, “Манай улсын хэмжээнд хүнсний хангамжийн нөөц хангалттай байгаа. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн. Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэхэд иргэд хүнсний дэлгүүрт урт дараалал үүсгэх, хүнсээ нөөцлөх асуудал гаргаж байсан. Ийм асуудлыг дахин гаргахгүй байхыг хүсье. Дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллана” гэлээ.