Халдвар авсан жолоочийн гэр бүлтэй ойрын хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу өнөөдөр /2020.11.11/ гарах аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, "Бид халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон 16 иргэнээс шинжилгээ авсан. Ковид-19 халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу үдээс хойш гарна." гэлээ.