Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, "Өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Гэтэл тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Улмаар ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. 2 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Өчигдөр тус жолоочийн эхнэрээс халдвар илэрсэн бөгөөд цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй, хашаандаа аав ээжтэйгээ амьдардаг" гэлээ.