Коронавирусийн халдвар илэрсэн жолоочийн ойрын хавьтлын 24 хүний шигжилгээний хариу гарсан талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар мэдээллээ.
Д.Нямхүү хэлэхдээ, “Жолоочийн хадам ээж болон дүүгээс халдвар илэрлээ. Бид энэ хоёр хүний хавьтал, харьцсан хүнийг судалж байна” гэлээ.
Халдвар авсан гэгдэж буй дүү нь МУБИС-ын оюутан бөгөөд өнгөрсөн хугацаанд хичээлдээ явсан хэмээн эх сурвалж мэдээлжээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 384 болж байна.