ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УОК: Хөл хорионы дэглэм тааруу байсан тул дахин чангатгана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-12

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ,   "Өнөөдрөөс өглөө 06:00 цагаас эхлэн арванэгдүгээр сарын 17-ний 06:00 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн. Гэхдээ иргэдийн  хөл  хорионы дэглэм тааруу байгаа учраас өнөөдөр 23:00 цагаас эхлэн илүү чангатгана. Өнөөдөр гадуур явж байгаа хүмүүсээс тандалт хийхэд дэмий сэлгүүцсэн, хүнтэй уулзана гэмсэн хүмүүс их байна. Бүх нийтийн бэлэн байдлын үед  гэр гэртээ баймаар байна. Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Танадалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу" гэлээ.