Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Халдвар илэрсэн жолооч Д-ээс голомтлон таван хүнээс коронавирусийн халдьар илрээд байгаа аж. Мөн Сэлэнгэ аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Энэ талаар салбарын сайд хэлэхдээ, "Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажилладаг 74 настай эмэгтэйн хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, шинжилгээг дахин хийнэ. Тухайн эмэгтэйд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандсан. Цаг хугацаа, явсан маршрутаас харахад халдвар авсан жолоочтой хамааралгүй, өөр голомт байх хэмээн бид таамаглаж байна. Өрхийн эмнэлэг, болон нэгдсэн эмнэлгийн ЭХО-д харуулсан. Гэртээ бэр болон ачийн хамт амьдардаг. Түүний иргэний ойрын болон 1,2-р зэргийн хавьтагчдад тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Ажлын хэсэг нарийн шалган ажиллахаар Дархан, Сэлэнгэ рүү явсан" гэлээ.