ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр 1030 хүнд шинжилгээ хийхэд
6 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Ингээд манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 412-т хүрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан. Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.