Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөж, үргэлжлүүлэн Улсын онцгой комисс цар тахлын хамрах хүрээг богино хугацаанд хумих, хариу арга хэмжээ авах талаарх асуудлыг хэлэлцэх аж.
Харин Засгийн газар, УОК-ын хуралдааны дараа өнөөдөр үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар товлосон аж. ҮАБЗ-өөр цар тахлын халдварын нөхцөл байдал, цаашид арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.