Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр ирэх даваа гарагт буюу 16-нд тохиож байна. Энэ өдөр монголчууд бид Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр буюу Монгол бахархлын өдрийг 2005 оноос хойш тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл коронавирусын халдвар дотооддоо тархсан учраас цуцлах шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргажээ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл "Чингис хаан" одонгоор хүн шагнахгүй байх шийдвэрийг гаргажээ.