ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолоочийн ойрын хавьтлын хоёр хүнээс  коронавирус илэрлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-15

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны  энэ сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ес боллоо. Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 байна” гэсэн юм.