ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаад зээлийн ашиглалтаас Сэлбэ дэд төвийг хасчээ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдаж байгаа “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах тухай” хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэр гарсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.

Тэрбээр,  "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2024 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчлах үед хоёр чухал гэрээг хоёр улсын Засгийн газар байгуулсан. Нэг нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй хангах тухай гэрээ юм. Тэгвэл дээрх хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байж зэрэг ажиллах учраас хуулийг УИХ-аар батлуулж байж, ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрхзүйн баримт бичиг анх удаа бий болно.

УИХ-ын холбогдох байнгын хороогоор ярилцсаны дараа миний бие дөрөвдүгээр сард ОХУ-д албан томилолтоор ажиллаж, тус улсын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурсныг УИХ-аар эцэслэн батлуулах шаардлага үүсэж байна" гэв. Мөн энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаас Газрын тосны үйлдвэртэй холбоотой хоёр шийдвэр гаргажээ.

Тодруулбал,  

-Нэгдүгээрт, Үйлдвэрийн бүтээн байгуулалтын гэрээнд тусгагдсан зарим ажлуудыг хурдасгах үүднээс ТУЗ-д өөрчлөлт оруулна. ТУЗ-ийнхөө хүрээнд дүн, ажлын даалгавар, чанарт нөлөөлөхгүйгээр өөрчлөлт оруулах боломжийг Компаний тухай хуулиар хийх эрх олгов.

-Хоёрдугаарт, Гадаад зээл ашиглалтын тухай хуулийн төслөөс Сэлбэ дэд төвийг хасаж, Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хамаарахаар тусган, УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барих шийдвэрийг гаргасан байна.