ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Энхсаран” сувиллын үйлчлэгчээс халдвар илэрлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-16

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны 17 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан,  Дорнод аймаг дахь лабораторид 1818 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнд коронавирусын халдвар илэрлээ. Үүнд тусгай үүргийн онгоцоор ирсэн 1, Сэлэнгэ аймагт 1, “Энхсаран” сувиллын үйлчлэгчээс 1 халдвар тус тус илэрлээ.

Одоогоор жолооч Д-ийн голомтоос 9 халдвар илэрсэн бол Сэлэнгэ аймагт нийт 4 тохиолдол болж байгаа юм.

Манай улсын хэмжээнд нийт 431 батлагдсан тохиолдол байгаагаас  328 эдгэрсэн.

16 хүн ажилаглалтад байгаа аж.