ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-16

Цар тахлын тархалтын нөхцөл байдал, эрсдэлийг харгалзан хилийн зарим боомтын үйл ажиллагааг өнөөдрөс эхлэн түр зогсоолоо.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-наас  2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан.

Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар