ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хулгайн замаар Хэнтий аймаг орсон 2 иргэний PCR шинжилгээ эерэг гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-16

Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол илэрч, 14 хоног хөл хорио тогтоосон талаар Хэнтий аймгийн онцгой комиссоос дөнгөж сая мэдээллээ.

Тэгвэл Улаанбаатар хотоос тус аймагт хүрсэн иргэний PCR шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм. Улаанбаатар хотоос гарч Цэнхэр мандал сумын постоос тэднийг буцахыг шаардсан боловч гол дагаж хулгайн замаар явсаар нутагтаа хүрчээ.  

 Шинжилгээний хариу эерэг гарсан иргэдийн гэрийг хамгаалалтад авсан байна. Мөн "Хангарьд" ШТС-ын түгээгчийг хамгаалалтад авчээ. Тус ШТС-аар өглөөний 09:00 цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн хүмүүс 7056-2906 дугаарт холбогдож мэдээлэл өгөөрэй. Иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгт очих шаардлагагүй, утсаар зөвлөгөө авч болох аж.