2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээр нийт 816 гомдол мэдээлэл ирснээс 59 нь гэр бүлийн хүчирхийлэл байжээ. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг 6 гарсан бол 110 хүн эрүүлжүүлэгдэж, 9 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
Харин олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулах зөрчлүүд буурсаар байна. Зүй бусаар биеэ авч явах, танхайрах зөрчил энэ сарын 16-нд 56 гарсан бол өчигдөр 45 гарчээ. Оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулах зөрчил 16-нд 47 гарсан бол 17-нд 35 болж буурчээ.