ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хувьд нийт коронавирусээр батлагдсан тохиолдол 455 болсон бөгөөд өмнөх өдөртэй харьцуулбал 21 тохиолдлоор нэмэгдлээ.
Энэ талаар мэдээлэхдээ, "Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймагт, Сэлэнгэ аймагт, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Нэгэнт кластер тохиолдол бүртгэгдэж байгаа тохоилдол бид бүхэн бүгдээрээ коронавирусийн халдвар авах эрсдэлтэй" гэв.
Мөн Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 520 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн халдварын тоо 15 болсон бол Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрч нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. Харин төмөр зам дагуу тандалт хийж байгаа талаар мэдээлсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрлээ" гэлээ.
Төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомтод байгаа учраас төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар болжээ.