Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж, манай улсад коронавирусын нийт 608 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнийг танилцууллаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, "Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 26 тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 172 боллоо. Өөрөөр хэлбэл,
- Улаанбаатарт 2 тохиолдол нэмэгдэж 40,
- Сэлэнгэ аймагт 19 тохиолдол нэмэгдэж 77,
- Дархан-Уул аймагт 4 тохиолдол нэмэгдэж 20,
- Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,
- Орхон аймагт шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол
- Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна.