ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт бүртгэсэн 40 тохиолдлын 6 нь төмөр замын ажилчид байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-22

11-р сарын 21-ний 17.00 цагаас хойш 1305 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар 2, Сэлэнгэд 19 тохиолдол, Дорноговьд 1, Дархан-Уулд 4 тохиолдол бүртгэгдлээ. Монголд халдварын батлагдсан тохиолдол 608 боллоо. Өчигдөр 17.00 цагаас хойш Орхон, Говьсүмбэрт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Мөн 337 хүн эдгэжээ. 

Нийслэлд бүртгэсэн 40 тохиолдлын 6нь төмөр замын ажилчид байна. Иймд УБТЗ-ын 700-800 хүнийг хяналтад авчээ.

Аравдугаар сарын 30-наас энэ сарын 1-ний хооронд УБТЗ-ын өртөөний ажилтнууд Дарханд спортын тэмцээнд оролцсон юм. Дараа нь үзвэр үзэн, караокед орцгоосон байна. Дарханд цуглаад буцаад тарсны дараа халдвар өргөн хүрээнд тархжээ. Иймд тэмцээнд оролцсон ажилчидтай хавьталд осон хүмүүс эрсдэлт бүлгийнхэн юм. Түүнээс халдвар аймагт бүрд гараагүй. Төмөр замын халдвар тархсан нь энэ юм гэж ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлав.

Мөн тэрээр манай улс өвчлөлийн тоо индексээр олон улсын гуравдугаар үед байна. Дараагийн буюу хүн амын дунд халдвар тараасан улс болохгүйн төлөө ажиллаж байна гэв.

Нийт 15 мянга, 629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосноос үүдэн төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрсэн, 2000 оношлуур дуусаж, дахин 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа гэж Зам тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд мэдээлжээ.