Өнөөдрийн байдлаар ШУУРХАЙ 119 лавлах утас нь COVID-19-ийн халдварын талаар бүхий л зөвлөгөө мэдээ, мэдээллийг 24 цагаар иргэдэд өгөн ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд дуудлагын тоо эрс нэмэгдсэн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн Тархвар зүй, Шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж хэллээ.