УОК-оос хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах, орон нутгийн иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой шийдвэр гарсан.
Шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас түргэвчилсэн оношилгооны 20 цэгт шинжилгээ авах үеэр иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Шинжилгээ авах 20 цэгт нийт 242 алба хаагч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Өчигдөр зарим цэгт бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дэглэм алдагдаад байсан юм.