Коронавирусын халдвар голомтлон гарсан нийслэл болон зарим аймгуудад хатуу хөл хорионы дэглэмийг 12 дугаар сарын 11-ны өдөр хүртэл буюу баасан гараг хүртэл сунгасан билээ. Тэгвэл өнөөдөр УОК хуралдаж хөл хориог сунгах эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх аж.Улмаар маргааш буюу лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар УОК-ын шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх юм.