ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд нэг тохиолдол бүртгэгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-08

Өчигдөр /2020-12-07/  улсын хэмжээнд 27,888 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээс Сэлэнгэ аймгийн нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна. Харин нийслэл болон таван аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй аж. 

Ингэснээр арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 11:00 цагийн байдлаар дотоодын нийт халдварын тоо 440, нийт бүртгэсэн халдварын тоо 888 болоод байна. 

  • Улаанбаатарт 128
  • Дархан-Уул аймагт 45
  • Сэлэнгэ аймагт 204
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Дорноговь аймагт 31
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.