Өчигдөр буюу 12-р сарын 7-ний өдөр 104 хүн эрүүлжүүлэгдсэн болохыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Хоногийн хугацаанд 102 дугаарын утсанд нийт 785 гомдол мэдээлэл ирснээс
- Зөрчил 340
- Хулгайлах гэмт хэргийн 7
- гэр бүлийн хүчирхийллийн 67
- гэмт хэргийн шинжтэй 37 дуудлага иржээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, хүн гэмтсэн 20, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 52, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 66, хүний биед халдах 30 дуудлага тус тус бүртгэгджээ.