ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халтиргаа гулгаатай үед машинаа хэрхэн жолоодох вэ?

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-08

Хүйтний эрч аажим аажмаар чангарсаар, хөдөөгийн зам цасан давхарга нэмэгдсээр. Тиймээс танд зөвлөмж болгож халтиргаа гулгаатай замд жолоо барихдаа автомашинаа хэрхэн бэлдэх яаж жолоодох нь зүйтэй талаар зөвлөмжийг хүргэж байна.

 

Та өвлийн дугуйгаа сольсон уу?

 

M+S тэмдгээс гадна, цасан ширхгийн тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй цэвэр өвлийн дугуй юм. Мөн ганц тэмдэглэгээ гэлтгүй тухайн дугуй нь хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн эсэх нь мөстэй болон цастай замтай харьцах чадварт ихээр нөлөөлөх бөгөөд зөөлөн байх тусам халтирах магадлал бага.

Иймд өвлийн улиралд M+S болон цасан ширхгийн тэмдэгтэй дугуйг сонгож байхыг зөвлөе.

 

Машины аюулгүй байдал юун дээр тогтдог вэ?

 

Энэ бол мэдээж дугуй. Дугуйн үүрэг:

1. Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах,
2. Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх,
3. Автомашины тогтворжилтыг сайжруулах,
4. Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.

 

Цас, мөстэй замд дугуйн хийг заасан хэмжээнээс 0.2 бар хэмжээсээр буулгах нь зохимжтой

 

Өвөл хамгийн зөв машин барих арга нь зөөлөн явах, машинаа мэдэрч барих нь чухал бөгөөд машиныхаа балансыг алдуулахгүй жолоодох хэрэгтэй.

Эргэлтийн үед машины урд дугуй гулгаж эрчээрээ урагшаа явдаг. Энэ тохиолдвол жолооч машин удирдлагагүй боллоо хэмээн сандарч жолооны хүрдийг улам дардаг. Энэ бол буруу үйлдэл.

Тиймээс та хүрдээ эргүүлэхгүй барих, эсвэл бага зэрэг хүрдийг суллаж өгөх хэрэгтэй. Ингэснээр дугуй мөр явах чиглэлдээ зөв орж замтай барьцалдах чадвартай болдог билээ. Ялангуяа уулзварт хүчтэй эргэх, гарцаар гарч буй хүнийг гэнэт харж огцом тоормос дарснаар дээрх үйл явдал болдог. Тиймээс өвөлд баримтлах хамгийн гол дүрэм бол анхааралтай, удаан явах!

Харин эсрэгээр хойд дугуй шарвасан үед яах вэ? Үүнийг oversteer хэмээн нэрийддэг. Эргэх үед хойд дугуй шарваснаас болж машин бүтэн эргэх аюулгүй байдаг. Хэрэв ийм зүйл тохиолдвол хаазны гишгүүрээс хөлөө авах хэрэгтэй.

Шарваж эхэлсэн бол тэр тал руу нь хүрдээ эргүүл. Ингэснээр хяналт таны гарт шилжих боломжтой болно. Тиймээс жолооч та эргэхдээ аядуу, хойд дугуйн хөтлөгчтэй бол хаазыг их өгөхгүйгээр эргэх хэрэгтэй.

Цас, мөстэй зам дээр хурдыг хасахдаа тоормосыг зөөлөн, зөөлнөөр хүчийг нэмэгдүүлэн дарна. Хэрвээ маш их мөстсөн зам дээр бол та маш холоос тоормосыг алгуур дарах хэрэгтэй. Таны автомашин ABS системээр тоноглогдсон бол хамгийн шилдэг арга нь маш хурдан хугацаанд тоормос дээр тохиромжтой хэмжээнд хүртэл нь дарах юм.

ABS систем ажиллаж байгаа нь тоормосын гишгүүр дээр дэргэж мэдрэгдэх бөгөөд танд тоормостой чигээрээ хүрдээ залах боломжийг олгодог. Харин таны автомашин ABS системгүй бол тоормосыг авч, салгах, дахин авах, дахин салгах гэх мэт үйлдлийг боломжоороо хийснээр үр дүнд хүрэх болно.

Харин энэ үедээ хүрдийг эргүүлж болохгүй гэдгийг анхаараарай. Хэрвээ бүр тохиромжгүй нөхцөл байдал тулгарсан бол тоормосоос хөлөө авч урд дугуйг чөлөөлж өгөх бөгөөд боломжтой бартаа саадруу хааз гишгэхгүйгээр мөргөж зогсох юм. Цас, мөстэй замд дугуйн хийг заасан хэмжээнээс 0.2 бар хэмжээсээр буулгах нь зохимжтой.

 

Мэдээллийг бэлтгэсэн Хөвсгөл аймгийн АТТөвийн инженер Х.Бямбадорж

Эх сурвалж: АТҮТ