ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-09

Бүх нийтийн бэлэн байдал,  хатуу хөл хорионы зэргийг бууруулах саналаа УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Тодруулбал,  даваа гарагаас буюу арванхоёрдугаар сарын 14-ны өглөө 06:00 цагаас  Улаанбаатар, Архангай, Сэлэнгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэр гаргасан. Мөн цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд нийслэл хот, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл сунгах санал гаргасан байна. 

Харин Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгах бөгөөд тогтоосон хугацаа дуусвал хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах боломжтой гэдгийг Шадар сайд хэллээ.