Засгийн газрын хуралдааны үеэр коронавирусын халдвар дотоодод тархсантай холбоотой цаашид ав хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Энэ сарын сүүлээр нь халдварын үе нь нууц байсан хүмүүсийн тохиолдол огцом нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тиймээс 2021 оны хоёрдугаар сард халдвар ихсэж, дөрөв болон тавдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байгааг хэллээ. Өөрөөр хэлбэл, халдвар дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна гэсэн юм.
Мөн Эрүүл мэндийн сайд үргэлжлүүлэн хэлэхдээ,"Оношлуур, ариутгалын бодис зэрэг нөөцийн бүрдүүлэлтийг ханган ажиллаж байна. Эх нярай болон эмэгтэйчүүдийн үндэсний төвд одоогоор 500 ор бэлтгэсэн. Цаашид 300 ор нэмнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 200 орыг тус тус ашиглалтад оруулсан" гэлээ.