ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Амгалан" гаалийн ажилтнаас болон хүүхдээс нь халдвар илэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-11

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр  206.633 хүнд шинжилгээ хийснээс долоон хүнээс халдвар илэрсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 6 тохиолдол илэрсэн бөгөөд дөрөв нь бүртгэгдсэн тохиолдлын хавьтал бол хоёр нь Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүхдээс илэрсэн аж. Гаалийн ажилтны ойрын хавьтал болох 50 орчим хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Харин хоёрдогч хавьтал болох 114 хүнээс шинжилгээ хий байгаа гэлээ.  

Харин нэг тохиолдол нь Сэлэнгэ аймгаас бүртгэгдсэн. Ингээд нийт халдварын тоо 905 боллоо.