Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудалаарх ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 5,969 хүнд шинжилгээ хийхэд халдварын 32 тохиолдол илэрч, үүнээс 31 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдлээ. Харин 1 тохиолдол нь Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс илэрчээ.
Ингэснээр Улаанбаатар хотын дотоодын халдвар 206 болж, улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоод халдвар 531 боллоо.